Мэдээлэл
Сайн эмч, эмнэлгийн мэргэжилтэн байхын тулд бид тасралтгүй суралцах ёстой.
burnee
14-02-2019, 11:41
Мэдээ мэдээлэл
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар “Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах нь” сэдэвт онол, дадлага хосолсон 3 өдрийн сургалт 2019 оны 02 сарын 13-наас явагдаж эхэллээ.
Сургалтын зорилго нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэлийг шинэчлэх, жирэмсний хяналтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлт, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээг сайжруулж, эх баригч нарыг чадавхижуулахад чиглэж байна.
4 ээлжээр зохион байгуулагдах сургалтын эхний ээлжинд Хөтөл бүсийн 7 эх баригч хамрагдаж байгаа ба Эрүүл мэндийн газрын болон Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд нийт 23 цагийн танхимын хичээл, 10 цагийн оройн дадлагын ажилд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүд, яаралтай тусламжийн тасагт дадлага хийж ажиллах юм.
Эх баригч бага эмч нартаа амжилт хүсье.