Мэдээлэл
Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн эрүүл мэндийн салбар, Ахмадын хороотой хамтран сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх “Бид нэг агаартай” дэвжээ тэмцээн, өдөрлөгийн үйл ажиллагаа
Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн эрүүл мэндийн салбар, Ахмадын хороотой хамтран сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх “Бид нэг агаартай” дэвжээ тэмцээн, өдөрлөгийн үйл ажиллагаа 12 дугаар сарын 09-ны өдөр Сүхбаатар сумын 8 багийн ахмад настнуудын дунд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Өдөрлөгийн хүрээнд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, мэдээлэл, сургалт, сурталчилгаа, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт оношилгоог зохион байгуулж, 400-аад хүнийг хамрууллаа.
Дэвжээ тэмцээнд:
Тэргүүн байр: Цагаан эрэгийн 2-р багийн Жаргалант баг,
Дэд байр:Cалхит 3-р багийн Маск баг,
Гуравдугаар байр:Орхоны 6-р багийн Симон баг
Тусгай байр: Ган зам 7-р байгийн Нарсхан баг тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.