Мэдээлэл
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа.
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Глобаль сан, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” Сүрьеэгийн Үндэсний сургалт хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сүрьеэгүй Сэлэнгэ дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын талаар маш сайхан илтгэл тавьлаа.
Засаг даргын зүгээс Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлж буй бодлого, хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудлыг чухалчлан шийдвэрлэж буй амжилтуудыг үндэслэн Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр шагнасныг Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн гардууллаа.
СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА