Мэдээлэл
ЖАВХЛАНТ СУМАНД ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЖ ЦАХИМ САНГ БҮРДҮҮЛЛЭЭ
ЭМС-ын 2016 оны 04-р сарын 29 өдрийн А/147-р тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”, Аймгийн ИТХТ-ийн 55-р тогтоол “СҮРЬЕЭГҮЙ_СЭЛЭНГЭ” хөтөлбөрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын санал санаачлагаар ЭМГ-ын даргын 2017 оны 10-р сарын 20-ны өдөр батлагдсан 92-р тушаалын дагуу Жавхлант сумын 15-с дээш насны иргэдэд "ХАЛДВАРТ_БОЛОН_ХАЛДВАРТ_БУС_ӨВЧНИЙ_ЭРТ_ИЛРҮҮЛГИЙН_ҮЗЛЭГ_ОНОШИЛГОО” -г 11-р сарын 17-оос 19-ний хооронд 3 хоног амжилттай зохион байгууллаа.
Уг үзлэг оношлогоо нь Сэлэнгэ аймгийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийг нэгдсэн цахим санд төвлөрүүлэх зорилгоор сумдад хийгдэж байгаа бидний бренд ажил болоод байгаа юм.
Үзлэг оношлогоонд нарийн мэргэжлийн эмчийн зүрх судас, зүрхний ЭКГ, дотор, мэс засал, эрэгтэйчүүд, гэмтэл, хавдар, урологи, мэдрэл, сэтгэц, дотор эрхтний ЭХО, эмэгтэйчүүдийн үзлэг-ЭХО, уушигны эмгэг, нүд, чих хамар хоолой, шүд, сэтгэц, хүүхдийн эмч нарын үзлэг, зөөврийн дижитал рентген аппарат болон лабораторийн оношилгоо шинжилгээ тус тус хийгдэж нийт 1283 хүнийг үзлэгт хамрууллаа.
Үзлэгийн үеэр “Дэвшилтэт шинэ технологи зөөврийн дижитал рентген аппарат” хүлээн авч анхны оношлогоог Жавхлант сумын иргэдэд үзүүлснээр эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд нэгэн том ахиц гарсан үйл явдал боллоо.Тус аппаратын нээлтийн үйл ажиллагаанд Глобал сангийн ерөнхий зохицуулагч хатагтай А. Оюунбилэг албаны хүмүүс урилгаар оролцсон. Уг дижитал рентген аппаратыг Глобал сангийн санхүүжилтээр ЭМЯамнаас манай аймагт хувиарласан юм.
Сэлэнгэчүүд бид 2020-2024 он гэхэд Сүрьеэгүй Сэлэнгэ болохын төлөө зорьж яваа энэ үйлсэд энэхүү зөөврийн дижитал рентген аппарат чухал үүрэгтэй юм.
Хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн аймгийн Засаг дарга Ш.Оргил, Жавхлант сумын Засаг дарга Отгондалай , сумын багийн дарга нар, Жавхлант сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тус сумын дунд сургууль, соёлын төв, ард иргэд, эрүүл мэндийн салбарын хамт олондоо талархал илэрхийлье.