Мэдээлэл
ХУШААТ СУМАНД ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЖ ЦАХИМ САНГ БҮРДҮҮЛЛЭЭ
burnee
22-11-2017, 11:42
Мэдээ мэдээлэл
ЭМС-ын 2016 оны 04-р сарын 29 өдрийн А/147-р тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”, Аймгийн ИТХТ-ийн 55-р тогтоол “СҮРЬЕЭГҮЙ СЭЛЭНГЭ” хөтөлбөрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын санал санаачлагаар ЭМГ-ын даргын 2017 оны 10-р сарын 20-ны өдөр батлагдсан 92-р тушаалын дагуу Хушаат сумын 15-с дээш насны иргэдэд “ХАЛДВАРТ_БОЛОН_ХАЛДВАРТ_БУС_ӨВЧНИЙ_ЭРТ_ИЛРҮҮЛГИЙН_ҮЗЛЭГ_ОНОШИЛГОО” -г 11-р сарын 02-оос 06-ны хооронд 4 хоног амжилттай зохион байгууллаа. Уг үзлэг оношлогоо нь Сэлэнгэ аймгийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийг нэгдсэн цахим санд төвлөрүүлэх зорилгоор сумдад хийгдэж байгаа бидний бренд ажил болоод байгаа юм.
Үзлэг оношлогоонд нарийн мэргэжлийн эмчийн зүрх судас, зүрхний ЭКГ, дотор, мэс засал, эрэгтэйчүүд, гэмтэл, хавдар, урологи, мэдрэл, сэтгэц, дотор эрхтний ЭХО, эмэгтэйчүүдийн үзлэг-ЭХО, уушигны эмгэг, нүд, чих хамар хоолойн эмч нарын үзлэг, зөөврийн дижитал рентген аппарат болон лабораторийн оношилгоо шинжилгээ, мөн нэмэлтээр шүд, сэтгэц, хүүхдийн эмч нарын үзлэг тус тус хийгдэж нийт 1020 хүнийг үзлэгт хамрууллаа.
Хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн аймгийн Засаг дарга Ш.Оргил, Хушаат сумын Засаг дарга Атартулга , сумын багийн дарга нар, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Хушаат сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тус сумын дунд сургууль, соёлын төв, ард иргэд, эрүүл мэндийн салбарын хамт олондоо талархал илэрхийлье.