Мэдээлэл
Мэндчилгээ
burnee
16-03-2016, 08:30
Мэндчилгээ
МЭНДЧИЛГЭЭ
Өрлөг төрийнхөө хойморыг эзэлж, өргөн түмнийхээ хийморийг тэтгэсэн Сэлэнгэ сайхан нутгийнхаа эрүүл энхийн үйлсийн өнгөрснийг бадруулж, өнөөг тодруулж ирээдүйд бэлтгэж яваа ахмад үе, алдар цуутнууд, өнөөдрийг байгуулагчид, ирээдүйн залгамжлагчид, та бүхэндээ жаран алгасаж, зуун дамнасан 85 жилийн түүхтэй Сэлэнгэ нутгийн эрүүл мэндийн салбартай нэгэн үзүүрт сэтгэлээр холбогдон түүхийг бүтээлцэж буйд талархан эрүүл энхийн ерөөл дэвшүүлж мэндчилье.
Эрүүл мэндийн салбар гэдэг бол бэрхшээл саадыг бие сэтгэлээрээ даван туулж, хүн ардынхаа төлөө дэндүү их хайр, тэвчээр, эр зоригтойгоор алхаж чаддаг, цэхэлж жагсах байлдагч шиг, цэнхэрлэн харагдах уулс шиг тийм халаагүй, мөнхийн ариун үйлстнүүдээс бүрдсэн алба юм. Өнөөдөр манай Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбар их эмч 209, эмнэлгийн болон техникийн тусгай мэргэжилтэй 243, сувилагч 292 зэрэг нийт 1196 гаруй ажилтнууд цаг наргүй, чөлөө сэлгээгүй хичээн чармайж хөдөлмөр зүтгэлээ Сэлэнгэ түмэндээ зориулж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэхүү цахим хуудсаар дамжуулан мэргэжил нэгт нөхөд, ард иргэдтэйгээ өдөр бүр уулзаж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх болсон нь бидэнд эргээд олон хүний оюуны хүч, сэтгэлийн дэм, урам зориг, ухаарал авчрах завшаан юм.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд тавтай морилно уу.
Та бүхэнд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.