Мэдээлэл
Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит
burnee
11-02-2019, 22:01
Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит
Байгууллагын 2018 оны үйл ажиллагааны хяналт шинжилгээ Үнэлгээний тайлан
Байгууллагын үндсэн зорилт үйл ажиллагааны хүрээнд хийсэн ажил арга хэмжээ, үр дүн:
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Журам батлах тухай” 89 дугаар тогтоолоор батлагдсан . ”Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 448 тоот тушаал, ЭМГ-ын удирдамжийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт- шинжилгээ, үнэлгээг харьяа Эрүүл мэндийн байгууллагуудад 18 удаа хийсэн.
Хяналт-шинжилгээний арга зүйн хувьд бодлогын бичиг баримтад туссан тухайн байгууллагын чиг үүргийн асуудлын хэрэгжилт, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, байгууллагын ил тод байдалд хамаарах үзүүлэлтүүд, үйл ажиллагааны үр дагавартай танилцаж, холбогдох заалтын хэрэгжилтийг асууж тодруулж, баримт мэдээллүүдийг гаргуулан танилцаж ажилласан.Үнэлгээний дараа гарсан үр дүнг нэгтгэж тухайн орон нутгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн төвийн даргад ажил сайжруулах тухай хугацаатай албан тоотыг хүргүүлсэн.
Байгууллагын чиг үүргийн үзүүлэлт
Сум тосгоноос яаралтайгаар үзүүлэхээр ирсэн нярай, жирэмсэн, ахмад настангуудад зориулсан үзлэгийн цагийн хувиарийг гарган ажилласнаар хүлээгдэл чирэгдэлгүйгээр тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Байгууллага болгон өөрийн пэйж хуудас, цахим хаягтай болж түүгээрээ дамжуулан хийсэн ажил, хийхээр төлөвлөж байгаа ажлууд болон иргэд үйлчлүүлэгчдээсээ үйл ажиллагаагаа боловсронгуй болгох талаар санал авч үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллаж байна.
Байгууллагын нээлттэй ил тод байдал
Байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй selenge.gov.mn цахим сайтад байршуулж, байгууллагын ил тод байдлын самбарт холбогдох мэдээллийг тухай бүрт нь байршуулан ажиллаж байна
Бодлогын баримт бичгийн хэрэгжилт /Үндэсний болон аймгийн чанартай тухайн салбарт хамааралтай бодлогын зорилт, баримт бичгүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн ажил арга хэмжээ, үр дүн
• Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс холбогдох 43 заалтыг хяналтанд авч 91,6 хувьтай
• Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 42заалтын дагуу холбогдох арга хэмжээг хяналтанд авч 98,8 хувьтай
• Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлээс 23 арга хэмжээг хяналтанд авч 93,4 хувьтай хэрэгжүүлсэн.
• Монгол улсын Ерөнхий сайдын 2017 оны01 дүгээр албан даалгавар, Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын дагуу 19 заалтыг төлөвлөж 100 хувьтай
• МУЗГ-ын 2009 оны 143-р тогтоолоорбатлагдсан“Илтодбайдлыгилтгэхшалгуурүзүүлэлт” –ийнхэрэгжилтийгтооцон дүгнэхэд 97 хувьтай
Хүний нөөцийн бодлогын хэрэгжилт /хүний нөөцийн төлөвлөлт, хэрэгжилт, сургалт, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний үнэлгээ, урамшуулал, ажлын байрны захиалга, нөхөн бүрдүүлэлт, ТАЗ-ийн шийдвэрийн хэрэгжилт
Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу“Бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллах ажлын хэсгийн удирдамж” –ийн дагуу ЭМГ-ийн хуулийн зөвлөх, Эмнэлгийн мэрэгжилтний шагнал, урамшуулал мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ЭМГ-ийн хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт хариуцсан мэргэжилтэн нар дараахь чиглэлүүдээр хяналт үнэлгээг Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Хөтөл сум дундын эмнэлэг, Хүдэр сумынЭМТ, Түнхэл тосгоны ЭМТ, Шаамар сумын ЭМТ, Сант сумын ЭМТ, Баруунбүрэн сумын ЭМТ-д хийлээ.
Хяналт үнэлгээний хамрах хүрээ:
1. Эрүүл мэндийн байгууллагын эрх зүйн актууд
2. Эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
3. Төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулсан гэрээ /2017-2018 он/
4. ЭМСС-ын 2015-04-22-ний 154 дугаар тушаалын хэрэгжилт “Иргэдийн гомдол, саналыг хүлээн авах, тайлагнах тухай”
Тухайн хяналт үнэлгээ хийсэн газруудын 2016, 2017, 2018 оны эрх зүйн баримт бичгүүдтэй танилцлаа. Нийтлэг байдлаар дараах зөрлүүдийг гаргасан байна.
Эрх зүйн актыг гаргахдаа холбогдох хууль, тогтоомжийн зүйл, заалтыг зөв үндэслэсэн эсэх:
• Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг мөрддөггүй, баримт бичигт түүний үндсэн агуулгыг оновчтой, тодорхой илэрхийлсэн тэргүүг нэг өгүүлбэрт багтаан, эхний үсгийг томоор, үеэр таслахгүй бичнэ гэсэн заалтыг зөрчиж, тушаалын тэргүүг бүгдийг томоор бичдэг,
• Ажлын хэсэг томилох тухай тушаалд тушаалын үндэслэл бичдэггүй.
• “Ажилд хавсруулан томилох тухай” –д тушаалын нэр томьёо нь утга агуулгын хувьд оновчтой бус, Хөдөлмөрийн тухай хуулийн 50.28 заалтыг үндэслэсэн нь тус хуулинд тусгагдаагүй заалтыг баримталсан,
• Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн гэж бичихдээ Хөдөлмөрийн хуулийн заалтыг үндэслэн гэж хуулийн нэр томьёоны заалтыг буруу хэрэглэдэг,
• “Ажилд хавсруулан томилох тухай” –д нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтний дутагдалтайг харгалзан зарим эмч, ажилчдыг үндсэн цалингийн 5-40% -иар цалинжуулсан
• “Ажилд хавсруулан томилох тухай” –д нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтний дутагдалтайг харгалзан зарим эмч, ажилчдыг үндсэн цалингийн 20-40% -иар цалинжуулсан
Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтын дагуу “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлнэ” гэсэн заалтын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/-д хяналт үнэлгээг хийж ажиллалаа. Хяналт үнэлгээг дараах шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийлээ.
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 128 эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг шалгахад:
• 2007 оноос өмнө олгосон хугацаагүй зөвшөөрөлтэй мэргэжилтний тоо – 12
• 2007– 2008 онд олгосон хугацаа бичигдээгүй зөвшөөрөлтэй мэргэжилтний тоо – байхгүй
• Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, зөвшөөрөлгүй мэргэжилтний тоо –байхгүй
• 2 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий мэргэжилтний тоо – 5
• Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг үзүүлээгүй мэргэжилтний тоо – 5
Төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулсан гэрээ /2017-2018 он/
Төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулсан гэрээ нийт 12, үүнээс эмч -5, эмнэлгийн тусгай мэргэжилтэн -7 тус тус танилцахад:
• МУ-ын Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоол “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам” –ийн 29 –т Төрийн албан хаагчийг 90 хүртэл хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу "төрийн хөрөнгө"-өөр давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэхэд түүний эрхэлж байгаа албан тушаалын цалинг олгоно гэж хуульчилсан ба төрийн хөрөнгөөр мэдлэг мэргэжлээ дээшлүүлээгүй хувийн зардлаар суралцаж байгаа эмч нарт байгууллагаас үндсэн цалинг 75 %-иар олгож байгаа нь холбогдох хуулийг зөрчиж байна.
• Сургалтанд суралцуулах гэрээнд гэрээний хугацаа болон байгууллагын хүлээх үүрэг хэсэгт суралцагчид олгох үндсэн цалингийн хэмжээг тусгаагүй,
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, ЭМСС-ын 2015-04-22-ний 154 дугаар тушаалын хэрэгжилт “Иргэдийн гомдол, саналыг хүлээн авах, тайлагнах тухай” –ийндагуу нэгдсэн тайлан гаргадаггүй,
• Өргөдөл, гомдол санал хүсэлтийн нэгдсэн бүртгэлийн дэвтэр байхгүй. Ирсэн албан бичгийн хамт бүртгэдэг,
• ЭМГ-ын Дотоод журмын заасны дагуу улирал бүр ажилчидын үр дүнгийн гэрээг илтгэх хуудсын дагуу авч дүгнэн хэвшсэн бөгөөд ажлын үнэлгээг үнэлсэн мөнгөн урамшуулалы голгон ажиллаж байна.
Гаргасан алдаа зөрчилтэй холбогдуулан тухайн байгууллагуудад зөрчил арилгах тухай зөвлөмжийг хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Хууль эрх зүйн сургалт, сурталчилгаа, авлига, хүний эрхтэй холбоотой асуудлуудаар хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тухай
Шалгалтын хүрээнд хамрагдсан эрүүл мэндийн төвийн ажилчидад Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Ашиг сонирхолын тухай хууль,ЭМТ хуулиудын талаар давхардсан тоогоор 150 орчим хүнд 3 мэргэжилтэн, тус бүрд 2 цагийн мэдээлэл өгч хууль эрх зүйтэй холбогдсон асуудлуудад тайлбар өгсөн.
Байгууллагын ил тод байдал, салбарын холбогдолтой хууль тогтоомж, мэдээ мэдээлэл, хариутай бичгийн шийдвэрлэлтийн тухай
• Сул ажлын байрны захиалгыг төрийн албаны салбар зөвлөлд жилийн хугацаанд 2 удаа өгсөн бөгөөд нөөцөөс нөхөх хүсэлтийг 1 удаа хүргүүлэн ажилласан байна.
• Байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь байгууллагын цахим хуудас, info.shilendans.gov.mn, байгууллагын ил тод байдлын самбарт байршуулсан.
Төсөв санхүүгийн талаарх эрх зүйн актуудын хэрэгжилт, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, төсвийн зардлын гүйцэтгэл, өр, авлагын тухай
• Сайхан сумын сум дундын эмнэлэг, Баруунбүрэн, Шаамар сумын эрүүл мэндийн төвүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоодын хяналт үнэлгээг хийж ажилалаа
• Хяналт үнэлгээнд хамрагдсан байгууллагын дарга, нягтлан бодогч нарт төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах талаар зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.