Мэдээлэл
Гадаад хамтын ажиллагаа
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар нь мөнхийн хөрш болох ОХУ-н Буриад Улсын Үлаан-үд, Хиагт Зэдийн районы Нэдсэн эмнэлэг, Хиагтын анагаах ухааны коллеж,Сүрьеэгийн төв эмнэлэг, хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж ирсэн. 2012 оноос гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж шинэлэг хэлбэрээр явуулж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын ХАС, ХС, Глобаль сан, Азийн хөгжлийн банк ЭМХТ-5, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Бугант, Зүүнбүрэн, Алтанбулаг зэрэг сумд Ротари клуб БНСУ, ӨМӨЗО, Тайвани улс, ЛАОС зэрэг улсуудтай хамтран ажиллаж, эмч мэргэжилтэнг солилцуулж, ажилуулах харилцан туршлага судлах манай иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зэргээр хамтран ажиллаж байна.
Одоо нэгдсэн эмнэлэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-н хүн амын сан, Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Чунбуг их сургууль, ӨМӨЗО-ы Олон улсын Хятад Монгол төв эмнэлэг, АНУ-н Sages төслийн багийнхан, Тайваний Тайпей Их сургуулийн эмнэлэг, Олон улсын Сэлэнгэ Ротари клуб, 3-р шатлалын УНТЭ, Шастины нэрэмжит УГТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, АӨСҮТ зэрэг клиникийн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв байгууллага эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, эмч мэргэжилтнийг солилцох, сургаж дадлагажуулах, ард иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг оношилгоо эмчилгээг хийлгэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд ХӨСҮТ, ХСҮТ, УТЭ, ЭХЭМҮТ, ЭМХТ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж эмч мэргэжилтнээ сургаж дагалдуулах, ажлын байрны сургалтыг зохион байгуулах, эмч нарыг солилцуулж ажиллуулах, ажил мэргэжил арга зүйн зөвлөгөө авах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.