Мэдээлэл
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 2019.02.12-03.14
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал суманд байршилтай доорх 5 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн харьяаны хүн амд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр үзүүлэх өрхийн эрүүл мэндийн төвийн багийн сонгон шалгаруулалтыг 2019 оны 02сарын 12-оос 03 сарын 14-ныг хүртэлх хугацаанд зарлаж байна.
1. Сүхбаатар сумын 1,2,3,6 багийн 10094 иргэдэд үйлчлэх ӨЭМТ-н 1-р төв,
2. Сүхбаатар сумын 4,5,7,8-р багийн 12817 иргэдэд үйлчлэх ӨЭМТ-н 2-р төв,
3. Мандал сумын 2,9-р багийн 5635 иргэдэд үйлчлэх ӨЭМТ-н 1-р төв
4. Мандал сумын 3,7-р багийн 7657 иргэдэд үйлчлэх ӨЭМТ-н 2-р төв
5. Мандал сумын 1,6-р багийн 6795 иргэдэд үйлчлэх ӨЭМТ-н 3-р төв
Сонгон шалгаруулалтанд оролцох баг нь: “Нөхөрлөлийн тухай” хуульэсвэл “Компаний тухай” хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байх ба Монгол улсын иргэн байна.
Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь: Ил тод, нээлттэй, шудрага байх зарчмыг баримтална.
Сонгон шалгаруулалтанд оролцох баг нь : “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлах тухай” А/367 тушаалд заасан сонгон шалгаруулалтанд оролцох багт тавигдах шаардлага болон бусад холбогдох хууль, журмын дагуу боловсруулсан баримт бичгийгСэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газраас ирж авах эсвэл www.emg.se.gov.mn вэб сайтнаас татан авч материалыг бүрдүүлнэ.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй баг нь бүрдүүлсэн материалыг битүүмжлэн 2019 оны 03 сарын 14-ны өдрийн 15 цагаас өмнө Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэст ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулах үйл ажиллагааг ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдын төлөөллийг байлцуулан 2019 оны 03 сарын 14-ны өдрийн 15.40 цагт материалыг нээнэ.
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн байран дах Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс
Холбоо барих утасны дугаар:70363588,95955120,99046622
Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газар
2019.02.12-03.14
1.1 Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт бүхий албан тоот-Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт гэж хаяглах
1.2 Сонгон шалгаруулалтанд оролцох баг нь нөхөрлөл хэлбэрээр байгуулагдсан бол “Нөхөрлөлийн тухай”, компани хэлбэрээр байгуулагдсан бол “Компаний тухай” хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байна.
1.3 Монгол улсын иргэн /Багийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар /
1.4 Баг нь Мандал болон Сүхбаатар сумын аль өрхийн хүн амд үйлчлэхээ сонгосон байх.
1.5 Баг нь өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэмд зааснаар төвийн даргыг томилж, сонгон шалгаруулалтад оролцуулна, Багийн гишүүдийн хурлын протокол /эх хувиар/
1.6 Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх
1.7 Баг нь өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй байна. Төлөвлөгөөнд дараахь асуудлыг тусгасан байна. Үүнд:
1.7.1 Стратегийн зорилго, зорилтыг тодорхойлсон байх
1.7.2 Байгууллагын эрхэм зорилго, хүн амын хамрах хүрээ, үйлчлэх хүн амын эрүүл мэндийн байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, үйл ажиллагааны зорилтот түвшин, түүнд хүрэх үйл явц, цогц арга хэмжээг тодорхойлсон байх,
1.7.3 Үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүртээмж, тасралтгүй байдал, чанарыг сайжруулах, үйлчилгээний чадавхийг дээшлүүлэх арга замыг тодорхойлсон, тэдгээрийг практикт нэвтрүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн байх
1.7.4 Байгууллагын үйл ажиллагааг мэдээллийн технологи, маркетинг, санхүүгийн удирдлагад суурилан удирдан явуулахаар төлөвлөсөн байх,
1.7.5 Төвийн хүний нөөцийг хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх
1.7.6 Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж /ЭМС-ын 2013 оны 437 тушаал / чанарыг сайжруулах, үр дүнг дээшлүүлэх арга замыг тодорхойлж, магадлан итгэмжлэлд хамрагдах асуудлыг тусгасан байх.
1.7.7 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, мэргэжлийн үүргийг чанд биелүүлж, хамт олон баг бүрдүүлж ажиллахыг тодорхойлсон байх
1.8 Баг нь Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны стандартаар баталсан хүний нөөцийг бүрдүүлсэнбайна. Үүнд:
• Үйлчлэх хүрээний хүн амын тооноос шалтгаалан 1 их эмч, 1 сувилагчид 1800-2000 үйлчлүүлэгч ногдохоор зохицуулах.
• Багийн гишүүдийн дэлгэрэнгүй судалгаа
• Ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтний эмчлэх, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар,
• Тухайн багт ажиллах өрхийн эмчийн 50-иас доошгүй хувь нь өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн, эсвэл ерөнхий мэргэжлийн эмч, үлдсэн 50%-д уламжлалт анагаах ухаан, хүүхэд судлал, дотор судлал, эх барих эмэгтэйчүүд судлалын чиглэлээр мэргэшсэн байж ажиллаж болох бөгөөд эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
• Ерөнхий мэргэжлийн эмч ажиллуулах тохиолдолд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
• Нийгмийн эрүүл мэндийн ажилтан нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж, мэргэшсэн, нийгмийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан туршлагатай байх эсвэл нийгмийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай эмч, сувилагч байж болно
• Сонгон шалгаруулалтад орох багийн гишүүн өмнө нь гэрээ цуцлагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн багийн гишүүнээр ажиллаж байсан байж болох бөгөөд мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаагүй байх /Зөрчил гаргаагүйг илтгэх албан бичиг/
• Сонгон шалгаруулалтад орох багийн гишүүд өмнө нь гэрээ цуцлагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн багийн гишүүнээр ажиллаж байсан тохиолдолд багийн бүрэлдэхүүний 60%-иас ихгүй байх.
• Багийн гишүүдийн ажил байдлын тодорхойлолт
• Багийн гишүүдийн дипломын хуулбар
1.9 Багийн гишүүдийн хурлын тэмдэглэл эх хувиар
1.10 Баг нь өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхитай байна.
-Эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд мөрдөж ажиллах хууль эрхзүйн бодлогын баримт бичиг, стандарт, удирдамжуудын жагсаалтыг гаргасан байна.
-Сонгосон өрхийн хүн амд хүрч үйлчлэх хүний нөөцийн хангалт,
-Ажиллагсадын ажлын дадлага туршлага
1.11Сонгон шалгаруулалтад оролцох баг нь ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэг эсвэл эрхэлж байсан бол зээл, өр авлагагүйг илэрхийлэх баримт, нотолгоог хавсаргасан байх.
1.12 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуульд заасан бусад баримт бичгүүд
- Харилцагч банкны тодорхойлолт
-Сүүлийн 2 жилийн баталгаажсан санхүүгийн тайлан, өр авлаггүйг тодорхойлсон тооцоо акт, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт,аудитын дүгнэлт
1.13 Сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг хүлээн зөвшөөрсөн тухай албан мэдэгдлийг хавсаргасан байна.
---Сонгон шалгаруулах ажлын хэсэг---